Click here to get the latest COVID-19 information and resources

Орон нутагт сувилахуйн төгсөлтийн дараах сургалт эрхлэх анхны алхамыг хийлээ

0
2021-09-04
(2 Хавсралт)

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн алба нь Жайка Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн нэгжтэй хамтран 2021 оны 10 сарын 12-15-ны өдөр Орхон-уул аймгийн эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв нь дэвшилтэт технологи нэвтрүүлсэн оношлогоо эмчилгээ, сувилахуйн цогц төв болох зорилготой хамт олон бөгөөд орон нутагт анх удаа “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг 2018 онд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс авсан байгууллага юм.
Тус төв нь багшлах боловсон хүчин, резидент эмчийн амьдрах орон байр, сургалтын орчин, шаардлагатай танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орон нутгийн сургалт эрхлэх байгууллага бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн сургалт эрхлэх байгууллагын явцын үнэлгээг хийж, зөвлөмж өгч ажиллаа.
Орхон аймгийн эрүүл мэндийн газар “Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж резидент эмчийн суралцах орчин, амьдрах тохь тухтай орныг хангахад байнга дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн. Энэ удаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Мэс заслын сувилахуй”, “Мэдээгүйжүүлгийн сувилахуй”, “Эрчимт эмчилгээний сувилахуй”, Яаралтай тусламжийн сувилахуй” чиглэлээр сургалт эрхлэх хүсэлтийг ирүүлсний дагуу сургалтын эрх шинээр олгох үнэлгээг мөн хийлээ.P

Шинэ нэмэгдсэн

Холбоо барих

Та бидэнтэй доорх мэдээллийн дагуу холбогдоорой
+(976) 70128801
admin@hdc.gov.mn
Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187, Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б