
Энэ удаагийн хурлаар нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн -2 эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн багийн газар дээр нь хийж гүйцэтгэсэн үнэлгээний дүгнэлт, 1 эрүүл мэндийн байгууллагад явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнг хэлэлцүүлж, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулга авч шийдвэр гаргалаа.
Зөвлөлийн хурлаас эрүүл мэндийн байгууллагуудад шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийн дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргах тал дээр анхаарч ажиллахыг зөвлөв.