Click here to get the latest COVID-19 information and resources

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЗӨВЛӨЛИЙН 7 ДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
2025-06-04
(2 Хавсралт)

Энэ удаагийн хурлаар нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төв 4, эрүүл мэндийн төвийн дэргэдэх Сэргээн засах төв 1, хувийн хэвшлийн 6, орон нутгийн 21 нийт 32 эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн багийн газар дээр нь хийж гүйцэтгэсэн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцүүлж, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулга авч шийдвэр гаргалаа.

Зөвлөлийн хурлаас эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөлд заагдсан тусламж, үйлчилгээний төрөл бүрээр үйлчилгээ үзүүлэх, үүнтэй уялдуулан хүний нөөцийн хангалтыг үндсэн ажилтнаар бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг сануулав.

Шинэ нэмэгдсэн

Холбоо барих

Та бидэнтэй доорх мэдээллийн дагуу холбогдоорой
+(976) 70128801
admin@hdc.gov.mn
Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187, Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б