Click here to get the latest COVID-19 information and resources

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлд батламж гардуулав

0
2021-10-25
(2 Хавсралт)

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 30-ний өдрийн А/421, 09 сарын 03-ний өдрийн А/546 тоот тушаалын дагуу магадлан итгэмжлэгдсэн нийслэлийн 29 эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлд батламж гардуулах үйл ажиллагааг тус төвийн Магадлан итгэмжлэлийн албанаас 2021 оны 10 сарын 20-ний өдөр зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанар, стандартын шаардлагыг хангасныг батламжлан 
1. Зоонозын өвчин судлалын үндэсний төв
2. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
3. Чингэлтэй дүүргийн Тэгш өлзий өрхийн эрүүл мэндийн төв
4. Сүхбаатар дүүргийн Энх сүндэр өрхийн эрүүл мэндийн төв
5. Дунфан найрамдал ХХК-ийн Найрамдал эмнэлэг
6. Авецина ХХК-ийн эмнэлэг
7. Халиун толгой ХХК-ийн эмнэлэг
8. Мангут ХХК-ийн Мойлтын тохой сувилал-д батламжыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа гардуулан өглөө. 
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанар, аюулгүй байдал, стандартын шаардлагыг ханган ажиллаж буй нийт магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууддаа баяр хүргэж, хүн ардын эрүүлийг хамгаалах их үйлсэд нь амжилт хүсье.
ЭМХТ, Магадлан итгэмжлэлийн алба.


Шинэ нэмэгдсэн

Холбоо барих

Та бидэнтэй доорх мэдээллийн дагуу холбогдоорой
+(976) 70128801
admin@hdc.gov.mn
Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187, Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б