
Энэ удаагийн хурлаар орон нутгийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа Нэгдсэн эмнэлэг 1, сумын эрүүл мэндийн төв 7, хувийн хэвшлийн -1 нийт 9 эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн багийн газар дээр нь хийж гүйцэтгэсэн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцүүлж, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулга авч шийдвэр гаргалаа.
Зөвлөлийн хурлаас эрүүл мэндийн байгууллагуудад шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргах тал дээр анхаарч ажиллахыг зөвлөв.