Click here to get the latest COVID-19 information and resources

2021-2022 оны хичээлийн жилийн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ

0
2021-05-14
(2 Хавсралт)

Бүртгүүлэхээсээ өмнө доорх мэдээллийг заавал уншина уу

ҮНДСЭН МЭРГЭШИЛ (Резидент)-ийн сургалтын элсэлтийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтнүүдийг 2021.08.19-ны өдрийн 10:00 цагаас эхлэн 2021.09.15-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.hdc.gov.mn цахим хаягаар бүртгэнэ.

Шалгалтын хуваарийг 2021.09.17-ны өдөр тус төвийн цахим хуудсанд байршуулна.
   ТӨРӨЛЖСӨН БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтад суралцах эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийг  2021 оны 8 дугаар сарын 19- 9 дүгээр сарын 20-ны  өдөр тухайн эрүүл мэндийн байгууллага, аймгийн эрүүл мэндийн газарт бүртгэнэ.
Хөдөлмөр эрхлээгүй болон хувийн хэвшлийн эмнэлгийн мэргэжилтнийг 9 дүгээр сарын 27-28-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 101 тоот өрөөнд бүртгэнэ.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТГҮЙ.
Сургалт эхлэх хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 1
ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ:
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.hdc.gov.mn цахим хуудсанд хандаж ШАЛГАЛТ гэсэн хэсэг рүү орно. Шалгалтын бүртгэл цэсийг дарж цонхны баруун дээд хэсэгт байрлах “ХҮСЭЛТ ИЛГЭЭХ” гэсэн улаан бичгийг дарж бүртгэлийн хэсэгт холбогдоно.
Бүртгүүлэхдээ шалгалтын төрөл гэсэн цонхноос суралцах чиглэлийг доорх төрлөөс сонгоно.
  Үндсэн мэргэлийн сургалтын  элсэлт (резидент)
Сургалтад бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
1. Мэдээллийг Монгол хэл дээр Кирилл үсгээр бичнэ.
2. Элсэгчдийг дээр заасан хугацаанд бүртгэнэ.
3. Бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, гүйцэд оруулсан байна.
4. Оруулсан мэдээллээ нягтлан хянаж, бүртгэлийн цонхны доод хэсэгт байрлаж буй SUBMIT товчийг дарж бүртгэлээ дуусгана.
5. Хэрэв та бүртгэлээ зөв хийсэн бол Таны бүртгэл амжилттай болсныг илтгэх “Таны бүртгэл амжилттай боллоо. Баяр хүргэе” гэсэн цонх шинээр гарч ирнэ.
6. Элсэгч нь бүртгэлийн мэдээллийг үнэн зөв оруулсан эсэхийг хариуцах бөгөөд худал мэдээлэл оруулсан тохиолдолд элсүүлэхгүй.
Шалгалтын хуваарь:
Үндсэн мэргэшлийн шалгалтын хуваарийг 2021 оны 9 дүгээр сарын 17 – ны өдөр www.hdc.gov.mn цахим хаягийн ШАЛГАЛТ цэсээр дамжин шалгалтын хуваарь сонголтоор орж танилцана. Элсэгчид хуваарилагдсан танхимд тогтсон цагт хүрэлцэн ирсэн байна.
Элсэлтийн шалгалт:
Та шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг ЭХ ХУВИАР НЬ бэлдэж ирнэ үү!
· Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
· Сургууль төгссөн диплом /Гадаадын бусад улс оронд төгссөн бол орчуулгын хамт/
· Шалгалтын төлбөр төлсөн баримт
1. Шалгалтын төлбөр 10,000 төгрөг
2. Хүлээн авах банк Төрийн сан
3. Хүлээн авах байгууллага Эрүүл мэндийн хөгжлийн төв
4. Зориулалт Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/
5. Дансны дугаар 100900020020
Шалгалтын дүнг шалгалтын www.hdc.gov.mn цахим хуудсанд байршуулна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД
ДООРХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ:
Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчийн бүрдүүлэх материал:
1. Суралцахыг хүссэн өргөдөл
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нүүр амны чиглэлээр
бакалаврын диплом /нотариатаар баталгаажуулна/
4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ
/нотариатаар баталгаажуулна/
5. Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг.
/нотариатаар баталгаажуулна/
6. Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол хийх гэрээ 3% /загварыг
     эндээс татаж авна уу/
ТӨРӨЛЖСӨН БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтад суралцах эмнэлгийн мэргэжилтний бүрдүүлэх материал
1. Суралцахыг хүссэн өргөдөл
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд, сургууль
     коллеж төгссөн диплом /нотариатаар баталгаажуулна/
4. Үндсэн мэргэшлийн үнэмлэх /нотариатаар баталгаажуулна/  
     (сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд хамаарахгүй)
5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ
     /нотариатаар баталгаажуулна/
6. Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг.
     /нотариатаар баталгаажуулна/
7. Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол гурвалсан гэрээ 3%
      /загварыг эндээс татаж авна уу/
Мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэгчийн бүрдүүлэх материал:
1. Суралцахыг хүссэн өргөдөл
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд, сургууль
     коллеж төгссөн диплом /нотариатаар баталгаажуулна/
4. Үндсэн мэргэшлийн мэргэшлийн үнэмлэх /нотариатаар/ (сувилагч,
     тусгай мэргэжилтнүүдэд хамаарахгүй)
5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ
     /нотариатаар баталгаажуулна/
6. Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг. /нотариатаар
     баталгаажуулна/
7. Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол гурвалсан гэрээ 3%
     /загварыг эндээс татаж авна уу/

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА
Утас: 9313-1767

  1. 1. Шаардлагатай мэдээллийг кирил үсгээр үнэн зөв оруулна.
  2. 2. Мэргэжил хэсэг дээр үндсэн мэргэшлийг сонгож суралцах мэргэшлийн чиглэл дээр одоо суралцах төрөлжсөн мэргэшлийн чиглэлийг сонгоно.
  3. 3. Мэдээллийг үнэн зөв оруулсны дараа хүсэлт илгээх товчийг дарна .
2021-2022 оны хичээлийн жилд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН (Резидент) мэргэшлээр суралцуулах мэргэшлийн чиглэл

Шинэ нэмэгдсэн

Холбоо барих

Та бидэнтэй доорх мэдээллийн дагуу холбогдоорой
+(976) 70128801
admin@hdc.gov.mn
Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187, Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б